Mongolia   English   China   Search
"Эрин хороолол"-ын танилцуулга

“Эрин хороолол” нь засгийн газрын “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт багтсан орон сууцны төсөл юм. Төслийн хүрээнд 2014-2016 оныг хүртэл нийтдээ 12 давхар, 12 ширхэг блок бүхий 2000 гаруй айлын цогцолбор хорооллыг бүтээн байгуулах бөгөөд Улаанбаатар хотын төв авто зам болон дэд бүтцийн хамгийн тохиромжтой “А” зэрэглэлийн бүсэд байрлаж барилга угсралтын ажлаа явуулж байна. “Эрин хороолол”-ын 1-р ээлжийн 550 айлын 4 блок (байр) 2014 оны IV улиралд багтан ашиглалтанд орохоор төлөвлөгдөн захиалгаа авч эхлээд байна.

Хорооллын давуу талууд:

  • Улаанбаатар хотын төв авто зам болон дэд бүтцийн хамгийн тохиромжтой “А” зэрэглэлийн бүсэд байрласан
  • Итали, Герман, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт олон улсын хамгийн сүүлийн үеийн чанартай материалаар баригдаж шинэ дэвшилтэт технологиудаар тоноглогдсон
  • 8 баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй
  • Дуу чимээ, тоос шорооноос тусгаарлах 3 давхар шиллэгээ бүхий Герман технологиор хийгдсэн вакуум цонх болон айл бүр тагтны нэгдсэн хаалттай
  • Орчин үеийн өрөөний зохион байгуулалтын оновчтой шийдэл
  • Орц бүрт Японы Фүжи брэндийн 24 цагийн хос лифт
  • Барилга бүрийн 1-р давхруудад оршин суугчдийн хэрэгцээ шаардлагыг хангах дэлгүүр, фитнес, банк, эмийн сан, ресторан гэх мэт үйлчилгээний төвүүд
  • Улсын сургууль, цэцэрлэгүүд
  • Спорт талбай
  • Хүүхдийн тоглоомийн талбай
  • Орчны тохижилт сайн, ногоон байгууламж болон усан оргилуур
  • Автомашины дулаан граж болон ил зогсоол
  • Харуул хамгаалалийн камержуулсан систем, галын аюулгүй байдлын систем болон айл бүр домофон системээр тоноглогдсон

Төлбөрийн нөхцөл, боломж, хөнгөлөлт урамшуулал:

Урьдчилгаа төлбөр 30% ба түүнээс дээш хувийн төлбөр төлснөөр гэрээ байгуулах бөгөөд үлдсэн 70% төлбөрийг орон сууц бүрэн ашиглалтанд орох хүртэл худалдан авагч өөрийн хүссэн хугацаа, үнийн дүнгээр хувааж төлбөрийн графикаа гаргах боломжтой.

Хөнгөлөлт урамшуулал:

  • Урьдчилгаа 50-69% бол хөнгөлөлт 3%
  • Урьдчилгаа 70-89% бол хөнгөлөлт 5%
  • Урьдчилгаа 90-100% бол хөнгөлөлт 8%

Хорооллын гадна орчин:

  • Аюулгүйн хашаагаар тусгаарлагдсан хүүхдийн тоглоомын талбай
  • Гэрэлтүүлэг
  • Автомашины ил зогсоол
  • Мод, зүлэг бүхий ногоон байгууламж
  • Усан оргилуур
  • Саравч, сандал, хогийн сав

Үйлчилгээний төв:

  • Супермаркет
  • Эмийн сан
  • Шүдний эмнэлэг
  • Ресторан паб
  • Фитнес
  • Үсчин гоо сайхан
  • Өрхийн эмнэлэг
  • Бусад худалдаа үйлчилгээ
 

Онцлох давуу талуудын дэлгэрэнгүй мэдээлэл:

Цонхны үйлдвэр, вакуум цонх: Эрин цонхы үйлдвэр нь 100% герман технологи бүхий Монголын зах зээл дэх цорын ганц дэвшилтэт технологийн үйлдвэр юм. Үйлдвэр нь 70%-ын автомат технологиор дуу чимээ, тоос шорооноос дээд зэргээр тусгаарлах 3-н давхар шил бүхий сайн чанарын вакуум цонхыг үйлдвэрлэж байна.

Үйлдвэрлэж буй вакуум цонхны гол давуу тал бол:

  • Германы сайн чанарын раам
  • Хамгийн сайн чанарын резин, нугас, цоож бариулаар тоноглогдсон
  • Дуу чимээ, тоом шорооны тусгаарлалт сайн
  • Цас, борооны усыг үл нэвтрүүлэх усны хаялагатай

Галын дохиолол, агааржуулалтын систем:

  • Айл бүрийн гал тогооны хэсэг болон ариун цэврийн өрөөнүүд, нийтийн эзэмшлийн орц, шатны хэсэг болон лифтэнд агааржуулалтын систем холбогдсон.
  • Галын утаа мэдрэгчүүд өрөө бүрт, орцны хэсэгт суурилуулагдсан бөгөөд орцны утаа мэдрэгч ажилласнаар агааржуулалтын систем автоматаар орцны хэсгийн утааг сорох болон шат лифтэнд агаар сэлгэх зориулалттай агааржуулалтын орчин үеийн дэвшилтэт систем юм.

Өрөөний зохион байгуулалт: 1-3 өрөө айл бүрийн талбай хэмжээ нь барилгын норм стандартын дагуу талбай ихтэй, оршин суугчдийн тав тух, хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах байдлаар зохион байгуулагдсан. Үүнээс:

  • 2 өрөө байр: Айл бүрийн өрөө, талбайн зохион байгуулалт нь ондоо буюу өөр өөр сонирхолтой бүх насныханд зориулагдсан сүүлийн үеийн шинэлэг зохион байгуулалтай нь “Эрин хороолол”-ын олон олон давуу талуудын нэг юм. Энэ нь 2 ширхэг ариун цэврийн өрөөтэй, угаалгын машин байрлуулж угаалга хийх угаалгын өрөөг тусгайлан шийдсэн, гэрийн агуулахын зориулалтаар хувирган өөрчлөх боломжтой хувцасны өрөөтэй, оршин суугчийн хэрэгцээ шаардлагын дагуу ажлын болон бусад зориулалтаар нэмэлт тасалгаа тусгаарлалт байгуулж болохуйц өргөн талбайтай өрөөнүүдтэй байр гэх мэт ялгаатай зохион байгуулалтуудыг тусгасан байдал юм.
  • 3 өрөө байр: Мастер 00-той буюу 2 ширхэг ариун цэврийн өрөөтэй бөгөөд өрөөнүүдийн зохион байгуулалт нь дамждаггүй, 2 зүг рүү харсан цонхны байршилтайгаараа 1-2 өрөө байруудаасаа ялгарах давуу талтай.

Харуул хамгаалалт, аюулгүй байдал:

  • Айл бүрт домофон систем суурилагдсан
  • Хорооллын нийт орц, граж, ил зогсоол хүүхдийн тоглоомын талбай гэх мэт гол хэсгүүдийг хянах нэгдсэн камержуулалтын систем
  • Хорооллын нийт галын дохиолол, камержуулалтыг хянах 1-2 харуул хамгаалалтын алба

Bookmark and Share

Валютын ханш


  • Эрин Интернэшнл ХХК
  • Утас : 976-11-680289
  • Факс : 976-11-681709

  • Тээвэр зуучийн алба:
  • Утас: 976-11-680132
  • Факс: 976-11-682718
  • Гар утас: 976-11-91112040
Хаяг :
БГД, 20-р хороо, Тээвэрчдийн гудамж
Шуудангийн хаяг:
Улаанбаатар 210526
Шуудангийн хайрцаг -268
Монгол Улс
Е-шуудан:
info@erininternational.mn erintrans@erininternational.mn