Mongolia   English   China   Search
Гааль, Мэргэжлийн хяналт

Гаалийн хяналт

Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нь гаалийн байгууллагын үндсэн ажлын хүрээнд хамаарна. Гаалийн хяналтын зорилго нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Энэ зорилгын дагуу Улаанбаатар хотын гаалийн газрын салбар "Эрин Интернэшнл" ХХК-ийн гаалийн тусгай бүсэд байрлан үйл ажиллагаа явуулж байна.



Мэргэжлийн хяналт

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хяналтын улсын албаны Улаанбаатар хот дахь хилийн гүний терминал /обьект/-д хийгдэх хяналт шалгалтыг хариуцсан нэгж болох Экспорт, импортын хяналтын хэлтэсийн улсын байцаагч нар сар тутам солигдон үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар нь гүний хяналтын обьектоор экспортлогдож, импортлогдож буй бараа, бүтээгдэхүүн, түүхий эд, гаалийн баталгаат агуулах, түүнд хадгалагдаж буй бүтээгдэхүүний чанар, хорио цээр, эрүүл ахуй, ауюлгүй байдалд хийгдэх хяналт шалгалт хариуцан ажилладаг.


Үйл ажиллагааны чиглэл:

•    Эрүүл ахуй, халдвар судлал, эм биобэлдмэлийн чанарын хяналт
•    Мал эмнэлгийн хяналт
•    Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
•    Стандарт чанарын хяналт / - Химийн хорт болон аюултай бодисын хяналт;  - Барилга техникийн хяналт/
•    Тусгай хяналт


Bookmark and Share

Валютын ханш


  • Эрин Интернэшнл ХХК
  • Утас : 976-11-680289
  • Факс : 976-11-681709

  • Тээвэр зуучийн алба:
  • Утас: 976-11-680132
  • Факс: 976-11-682718
  • Гар утас: 976-11-91112040
Хаяг :
БГД, 20-р хороо, Тээвэрчдийн гудамж
Шуудангийн хаяг:
Улаанбаатар 210526
Шуудангийн хайрцаг -268
Монгол Улс
Е-шуудан:
info@erininternational.mn erintrans@erininternational.mn